"Батзориг" сан гэрэл зургийн хоёр үзэсгэлэн гаргана
Чихэнд чимэгтэй
2023-04-04
Баримтат гэрэл зургийн "Батзориг" сангаас 10 жилийн ойгоо угтан энэ сард хоёр үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс эхний үзэсгэлэн өчигдөр "Улаан гэр" галерейд нээлтээ хийсэн байна. Тус үзэсгэлэн нь "Шинэ бүтээл-Хүмүүс" нэртэйгээр гарч байгаа бөгөөд 350 гаруй гэрэл зургаас 30 гэрэл зураг дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Тус сан баримтат гэрэл зургийн төрлийг Монголд хөгжүүлэх, энэ чиглэлээр залуу гэрэл зурагчдыг дэмжих, сургах, тэтгэлэг олгох үйл ажиллагаа явуулдаг ажээ. Энэ жил сангийн 10 жилийг тохиолдуулан 500 мянган төгрөгийг нэг зурагчинд олгож, “17film lab”-ийн хар цагаан гэрэл зургийн лабораторид 20 цаг зураг угаах болон 36 кадртай таван ширхэг хар цагаан хальс, 30 ширхэг 25х30 хэмжээтэй цаас ашиглах эрхийг олгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.