images

Пакистаны элчин сайд Монгол улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-04


    Хятадад суугаа Пакистаны Элчин сайд, Монгол улсын хэргийг түр хамаарагч Мойн уль Хак энэ сарын 2-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ  ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьжээ. Үүний дараа тэрбээр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзаж хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн сайд Б.Батцэцэгийг Пакистанд айлчлахыг урьсан бөгөөд үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, анагаахын чиглэлээр оюутан солилцох, сувилагч нарыг сургах, Пакистаны эмнэлгийн болон мэс заслын тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх зэрэгт анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.