УБТЗ-ын тээвэрлэсэн экспортын ачаа өмнөх оны мөн үеэс 96.2 хувиар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-03
“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний улирлын тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тухайлбал, тус байгууллага энэ оны эхний улиралд нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар өссөн байна. Нийт тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2.8 сая тонн ачаа, импортоор 782 мянган тонн ачаа, орон нутгийн 3.3 сая тонн ачаа, транзитаар 1097 сая тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Энэ нь УБТЗ-ын зүгээс экспортын тээврийн хэмжээг өсгөх үндсэн нөхцөл болох Замын-Үүд–Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. Мөн энэ оны эхний улиралд 490 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 42.7 хувиар илүү байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.