Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх чиглэлээр Данийн элчин сайдтай ярилцав
Чихэнд чимэгтэй
2023-04-03
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Данийн Элчин сайд Томас Өстрип Мөллертэй уулзаж, Монгол улсын өнөөгийн эрчим хүчний байдал, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл өгч, ярилцжээ. Мөн Дани улсын нарны эрчим хүч, биомассын үйлдвэрээс гарсан илүүдэл дулаан, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ус халаах, дулаан нөөцлөх тоног төхөөрөмж ашиглан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах технологийн талаар талууд санал солилцсон байна. Түүнчлэн хэт ачааллын үед энэхүү технологийг ашиглан Улаанбаатар хотын гэр хорооллын дулааны эрчим хүчний чадлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдлүүдийн талаар ярилцжээ. Уулзалтын үр дүнд цаашид Монгол улс төвлөрсөн инженерийн эх үүсвэрт холбоход хүндрэлтэй байгаа Улаанбаатар хотын гэр хороолол, орон нутгийн дулаан хангамжид тулгарч буй асуудлыг даван туулах, инженерийн оновчтой шийдлээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү ашиглах, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигласан техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлд талууд санал нэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.