images

Говь-Алтай: Улсын олимпиадад байр эзэлсэн багш, сурагчдаа 5-15 сая төгрөгөөр урамшуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-03


     Улсын физикийн 34 дүгээр олимпиад өнгөрсөн сард Говь-Алтай аймагт  болж өнгөрсөн билээ. Тус олимпиадаас Говь-Алтай аймаг анх удаа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Иймд тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар улсын физикийн олимпиадад амжилт үзүүлж, байр эзэлсэн багш сурагчдадаа мөнгөн урамшуулал олгож шагнасан байна. Тухайлбал, тус аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч А.Орхонтуул, бэлтгэсэн багш Б.Хишгээ нарыг 15 сая төгрөгөөр тус тус шагнажээ. Түүнчлэн нэгдүгээр сургуулийн сурагч Ү.Цагаан-Уул болон бэлтгэсэн багш Б.Нацагдорж нарыг мөн 5 сая төгрөгөөр урамшуулжээ. Харин Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцох зардалд дэмжлэг үзүүлэх эрхийг нэгдүгээр сургуулийн сурагч Б.Хувьтөгөлдөрт олгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.