Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сургалтад тусгай хэрэгцээт иргэдийг хамрууллаа
Чихэнд чимэгтэй
2023-04-03
"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах үйл ажиллагаанд сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг татан оролцуулах нь" ээлжит сургалт Улаанбаатар хотноо энэ сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Тус сургалтын үеэр оролцогчид байгаль, дэлхийг хайрлан хамгаалах, зөв зохистой, байгальд ээлтэй амьдралын хэвшилтэй байх зан үйлийг өдөр тутамдаа хэвшүүлэх зэргээр санал солилцож, багаар бүтээлч ажилд оролцжээ. Сургалтын дараа оролцогчид Чингис Хаан үндэсний музейг дохионы хэлмэрчтэйгээр үзэж сонирхсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.