Монголын уулчид Эверестийг зорилоо
Чихэнд чимэгтэй
2023-04-03
Монголын дөрвөн уулчин Эверест ууланд авиралт хийхээр өчигдөр Балба улсыг зорьжээ. Тус уулчдын багт “Жаргалант” клубын гишүүд болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг нар багтсан бөгөөд тэд далайн түвшнээс дээш 8848 метрт орших оргилд багаараа гарах гэнэ. Багийн хоёрдугаар хэсэг энэ сарын 16-нд араас нь явах төлөвлөгөөтэй байгаа гэж Уулчдын үндэсний холбооноос мэдээлсэн байна. Манай улсаас өмнө нь Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Б.Гангаамаа, гавьяат тамирчин Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан, спортын мастер Ж.Бямбасүрэн, Б.Гантулга нар энэ оргилд гарч байв. Түүнээс хойш дэлхийн дээврийг зорих монгол уулчдын цуваа үргэлжилсээр байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.