images

Зургаан настнуудын шатрын улсын  аваргууд тодорлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-03


     2023 оны Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний анхны аваргууд өчигдөр шалгарчээ. Тус тэмцээний зургаа хүртэлх насны ангиллын дүн гарч шилдгүүдээ тодруулсан бөгөөд энэ жил охидын ангилалд 43, хөвгүүдийн ангилалд 66 тамирчин хоёр өдрийн турш өрсөлджээ. Охидын ангиллын тэргүүн байранд Хөвсгөл аймгаас оролцогч Н.Аз-Эрдэнэ, хоёрдугаар байранд Мөнгөнморьтоос оролцогч Б.Цэлмэг, гуравдугаар байранд Улаанбаатар хотоос Э.Амингоо нар шалгарсан байна. Харин хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгаас оролцогч У.Ухаанбилэг тэргүүн байранд орсон бол удаах байруудад 146 дугаар цэцэрлэгийн З.Намхайдорж, Хан-Алтай клубын Э.Ивээлт нар тус тус орсон байна. Тус бүрийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн зургаан тамирчинд Их Британи Умард Ирландад байрладаг "London chess" академиас гарын бэлэг гардуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.