Унгар улсын гаалийн байгууллагатай хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-03-31
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Б.Обрущански, ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Ф.Гергели болон ЭСЯ-ны гадаад худалдааны зөвлөх Г.Энхтөр нартай уулзалт хийжээ. Тус уулзалтаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлуудыг ярилцаж, гаалийн алба хаагчдыг сургалтад хамруулах, чадавхыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцсон байна. Монгол, Унгар улсын хооронд хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн жилүүдэд өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд оргил үедээ хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.