images

Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад өнөөдөр өндөрлөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-31


     Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуульд энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд болж байна. Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр 9 дүгээр анги, 11 дүгээр анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцжээ. Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулж байгаа юм. Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.