Боао: Монгол улс БНХАУ-д нүүрс экспортлохоо үргэлжлүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-31
Энэ сарын 28-нд Хятадын Хайнань мужид эхэлсэн Боаогийн Азийн чуулга уулзалт дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Тус хуралд манай улсаас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, илтгэл тавьжээ. Тэрбээр “БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай өсөлт нь Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Хятад бол Монголын худалдааны хамгийн том түнш. Өнгөрсөн онд манай улс Хятадтай хийсэн гадаад худалдаа 13.6 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны 64 хувийг бүрдүүлсэн байна. БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь тус улсыг манай улсаас илүү их бүтээгдэхүүн худалдан авч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэдэгт найдаж байна" гэжээ. Түүнчлэн Монгол улс БНХАУ-д нүүрс экспортлохоо үргэлжлүүлэх болно гэдгийг хэлжээ. Хятад улс дэлхийг хамарсан томоохон дэд бүтцийн төсөл болох “Belt and Road Initiative” санаачилгыг анх дэвшүүлснээс хойшх арван жилийн хугацаанд Монгол улсын гадаад худалдаа тухайлбал 2022 онд хоёр дахин нэмэгдэж, 21.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Монгол улсын гадаад худалдааны харилцаа үнэмлэхүй ахиж, өдгөө 100 гаруй улс орныг хамарч байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.