images

ГССҮТ: Бугуйгаараа тасарсан гарыг залгах мэс заслыг амжилттай хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-30


     Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан гарыг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр мах зорогч машинд гараа гэмтээж, бугуй нь тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.  Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч Болортуяа, Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч Ганцэцэг, асрагч Алтанчимэг, Нарангэрэл нар багтжээ. Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10 мянган орчим хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.