Нийслэл хотын 14 стандартыг эцэслэн баталлаа
Чихэнд чимэгтэй
2023-03-30
НИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, хотын стандартыг батлах болон эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа ажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих "Богдхан" төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн дагуух 496 га бүхий зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо. Мөн нийслэлийн стандартын ээлжит хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэж батлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.