Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг энэ зун ашиглалтад оруулна
Чихэнд чимэгтэй
2023-03-30
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ. “Монголын төмөр зам” компани нь тус боомтуудын инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийж дууссан байна. Түүнчлэн төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг ирэх сард дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Харин “Монголын төмөр зам” ТӨХК ТЭЗҮ боловсруулах ажлаа бүрэн дуусгаж, ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон байна. Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.