"Оюутан цэрэг-2023": Энэ жилийн хөтөлбөрт 1500 оюутан хамрагдана
Чихэнд чимэгтэй
2023-03-30
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт их, дээд сургуулийн оюутан залуустай хийсэн уулзалтаас гарсан зарим санал хүсэлтийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их дээд, сургууль, коллежийн оюутны тоог энэ онд 1500 болгохыг холбогдох сайд нарт даалгасан байна. Мөн оюутнуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.