images

Хэнтийн нимбэгтэй бялуу

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-30


    Хэнтий аймгийн залуус нэгдэн “Lemon Cake” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хүүхдийн насанд тохирсон дуу хөгжмөөр дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох контентийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа ажээ. Төслийн багийнхан өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн “Нана Ноно” хүүхэлдэйн контентоо Youtube сувгаар болон “DreamTV”-гээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 40 контенттэй, Youtube сувагтаа 52 мянган захиалагчтай болжээ. Улмаар тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 37 багштай хамтарч, цэцэрлэгийн цөм хөтөлбөрийн дагуу 50 контентийн зэрэгцээ багш нарт зориулсан гарын авлага хийж байгаа гэнэ. Эдгээрийг бүх цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд чөлөөтэй авч хэрэглэх боломжтой бөгөөд 2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ашиглаж эхлэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.