Өмнөговиос төмөр замаар шатахуун тээвэрлэдэг болно
Чихэнд чимэгтэй
2023-03-29
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгой өртөөнд “Шунхлай” компани евро болон энгийн дизель түлш хадгалах зориулалттай 5000 м3 дөрвөн ширхэг, 3000 м3 хоёр ширхэг нийт 26000 м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах барьсан билээ. Тэгвэл тус агуулахаас шатахууны тээвэрлэлт хийхээр төмөр замын шинэ салбар зам байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс ашиглалтад оруулахаар болжээ. Ингэснээр "Шунхлай" компани нь Тавантолгой-Улаанбаатар өртөө хооронд төмөр замаар шатахуун тээвэрлэх боломжтой болсон бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журамд заасны дагуу Тавантолгой өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.