images

Австралийн санхүүжилтээр Говь-Алтайн малчдыг анхан шатны тусламж үзүүлэхэд сургав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-29


    Хүүхдийг бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламжийн анхан шатны тусламж үзүүлэх иргэд олон нийт, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд Алтай суманд боллоо. Тус сургалтыг Австралийн ЭСЯ-ны санхүүжилтээр хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус аймгийн ЭМГ, Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан байна. Сургалтад оролцогчдод анхны тусламжийн талаар мэдээлэл зөвлөмж хүргэснээс гадна анхны тусламжийн 50 багцыг “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагын хамт өгчээ. Энэхүү төсөл сумдын эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үзүүлэх чадавхыг сайжруулах, хөдөө орон нутагт хүүхдэд тохиолдох осол гэмтлийн үеийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлэн, тусламж үйлчилгээг  сайжруулснаар гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой хэрэгжиж буй юм. Төслийн хүрээнд осол гэмтлийн үед ашиглах дамнуурга, хүзүү, нуруу, мөчдийн чиг гэх мэт осол, гэмтлийн үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг иж бүрнээр нь, “Жижүүр эмчийн хөтөч”, “Яаралтай тусламжийн товч зааврууд” гарын авлагуудын хамт сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.