images

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт Исланд улстай хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-29


   БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Исланд улсаас Монгол улсад хавсран суух элчин сайд Торир Ибсентэй байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. Исланд улс цахилгаан, дулааны хэрэгцээгээ усан цахилгаан станц, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг. Уулзалтаар Исландын энэхүү туршлага, технологийг манай улс судалж нэвтрүүлэн, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол болон Исланд улс нь эрс тэс уур амьсгалтай, цөөн хүн амтай, аялал жуулчлалын улирал нь харьцангуй богино байдаг зэрэг төстэй зүйл олон бөгөөд үүн дээр түшиглэн туршлага солилцох, аялал жуулчлалын салбарт цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тохиролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.