images

Японд инженерийн мэргэжлээр суралцах 12 оюутанд батламж гардууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-28


     “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд манай улсад чадварлаг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Өчигдөр тус төслийн бакалаврын болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардуулжээ. Эдгээр оюутнууд Япон улсад энэ мэргэжлээрээ суралцаж төгсөөд эх орондоо ирж ажиллах юм. Одоогоор төслийн хүрээнд бакалаврын хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан нь хөтөлбөрт хамрагджээ. Тэд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын 10 их сургуульд гуравдугаар дамжаанаас шилжин барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур, механик инженер мэргэжлээр суралцаж, хос дипломтой төгсдөг байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.