images

Шувууны зурагчин Л.Жаргалсайхан шавжны гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-28


    “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий, гэрэл зураг сонирхогч Д.Лхагвасүрэн нар энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл "Norphei Art Gallery"-д гаргахаар болжээ. Үзэсгэлэнд 80 гаруй зураг толилуулах бөгөөд бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн шавжны зургийг томоор нь нэг дороос, зарим амьтны хатаамалтай харьцуулж харах боломжтой гэнэ. Тус үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гаргасан ном бүтээлүүдийн дээжээс мөн танилцуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.