Орхон аймагт өчигдрөөс электрон тамхи худалдаалахыг хориглолоо
Чихэнд чимэгтэй
2023-03-28
Орхон аймагт өчигдрөөс эхлэн утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон захирамж гаргажээ. Тодруулбал, хувь хүн, ААН-үүд 21 нас хүрээгүй хүнд электрон тамхийг сургууль болон дотуур байрнаас 500 метр дотор зайд худалдан борлуулахыг хориглосон байна. Утаат болон электрон тамхины хэрэглээ залуучуудын дунд ихэссэнээс эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байгаа юм. Иймд тус аймгийн засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А/182 тоот энэ захирамжийг гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.