Ким Жон Уны охин “Dior” брэндийн 2800 долларын хүрэм өмсчээ
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин хамгийн сүүлд болсон пуужингийн туршилт дээр ирэхдээ Францын “Dior” брэндийн хүрэм өмссөн байсан хэмээн Барууны хэвлэлүүд мэдээлэв. 10 настай Ким Жү Э-гийн өмссөн хар өнгөтэй тэрхүү хүрэм “Dior”-ын нэрийн дэлггүүрт 2800 долларын үнэтэй байдаг хэмээн сэтгүүлчид бичсэн байна. Английн “Daily Mail” сонин Ким Жү Э-гийн талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй баримтуудыг тодруулж мэдээлснийг үзвэл тэрбээр морь унах, усанд сэлэх, цанаар гулгах дуртай гэнэ. Ким Жон Ун охиноо морь унахдаа сурамгай болж байгаад сэтгэл хангалуун байдаг гэдгийг нотлох баримт олсон хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын албаны даргын ярьсныг “Daily Mail” мөн эш татсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.