Орон нутгийн 40 багш мэргэжлийн хэл засалч боллоо
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Ховд, Баян-Өлгий, Дорнод, Эрдэнэт, Дархан-Уул зэрэг аймгийн сургууль цэцэрлэгийн 40 багш хэл засалч мэргэжлээр суралцаж төгслөө. Тэд Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбоо, Буриад улсын боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан нэг жилийн онлайн сургалтад хамрагдсан бөгөөд мэргэжлийн дипломоо өчигдөр гардаж авчээ. Энэ ажил нь ковидын хатуу хөл хорионы үеэр эхэлсэн ба өнгөрсөн оны зургаадугаар сард 45 хүн хэл засалч мэргэжлээр бэлтгэж анхны төгсөлтөө хийсэн байна. Энэ сургалтын дараагаар эхний ээлжийн төгсөгчдийг мэргэжил дээшлүүлэх гурав хоногийн сургалтад хамруулах гэнэ. Манай улсад мэргэжлийн хэл засалч багш бэлтгэж эхэлснээс хойш 60 орчим жил болж байна. Харин энэ хугацаанд энэ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалт хөтөлбөр байхгүй байсаар энэ мэргэжлийн боловсон хүчин эрс цөөрөөд байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.