images

Монголын уран зургийн галерейд Леонардо Да Винчигийн үзэсгэлэн гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-27


    Монголын уран зургийн галерейд энэ сарын 29-ны өдрөөс эхлэн “Da Vinci Grand Exhibition” бүрэн хэмжээний үзэсгэлэн гарахаар болжээ. Тус үзэсгэлэнг “Arte Inspirience Technology” компани Монголын уран зургийн галерейтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн галерейн 800 м/кв талбай бүхий таван үзэсгэлэнгийн танхимд гарах бөгөөд Сэргэн мандалтын үеийн хувцасны үзмэр, Леонардо да Винчигийн зохион бүтээсэн шилмэл 33 бүтээл, тэмдэглэлийн дэвтэр дэх график бүтээлийн хуулбарууд (Codex Atlanticus), өндөр чанарын арт зотон дээр өргөн форматаар хэвлэсэн түүний үрэгдсэн бүтээлийн хуулбар бүхий 21 бүтээлийг дэлгэн үзүүлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.