Хоккейн ДАШТ-д манай улсын баг мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Мөсөн өргөөнд шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ гурван өдөр үргэлжилж, өчигдөр Кувейт, Филиппиний шигшээ, Монгол, Индонезийн шигшээ баг өрсөлдсөнөөр тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Филиппиний баг түрүүлсэн бол манай улсын шигшээ баг мөнгөн медаль, Кувейтийн баг хүрэл медаль тус тус хүртлээ. Филиппиний баг энэ тэмцээнд түрүүлснээр ДАШТ-ий гуравдугаар бүсэд өрсөлдөх эрхээ авсан юм. Харин Индонезийн баг сүүл мушгисан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.