Гэр хорооллын 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүр мэдээлэл өгч байгаа билээ. Уламжлал ёсоор өнгөрсөн баасан гарагт ногоон байгууламж, явган хүний замын бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар олон нийтэд мэдээлсэн байна. Тухайлбал, энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн мэдээллийг өгчээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Мөн “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.