БНХАУ-ын жишиг хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Баянхонгор аймаг 2024 оныг хүртэл хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг идэвхжүүлэх зорилгоор БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хоттой нөхөрсөг харилцааны санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд ирэх сард тус хотын 13000 хүлэмж бүхий ногоон экологийн аж үйлдвэрийн паркад аймгийн мэргэжилтнүүдийг 20 хоногийн хугацаанд ажиллуулан сургаж, туршлага судлуулахаар болсон байна. Мөн Жючуан хотын Сүбэй сумаас малын бууцыг нано технологийн аргаар боловсруулан гаргадаг эко бордооны үйлдвэрийг аймагтаа нийлүүлж, технологичдыг сургах, тус хотын ногоон экологийн аж үйлдвэрлэлийн паркийн жишиг хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт хамтран байгуулахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.