images

Монголын хилчид хүний амь аварлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-24


    Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ахлах ахлагч Г.Золжаргал, байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нар энэ сарын 23-нд хилийн манаанд гарч явахдаа хээр осгосон иргэнийг олж, амийг нь аварлаа. Тодруулбал, энэ сарын 18-наас эхлэн өчигдрийг хүртэл цаг агаар цочир хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилийг 172 тооны адуу давсан байна. Улмаар хилчид малын эрэлд гарсан бөгөөд мотоцикл уналгатай нэг хүн ухаангүй хээр хэвтэж байсныг тухайн өдрийн 15 цагт олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрүүл мэндийн байгууллагад хүргэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.