images

“Степпе Арена”-г Монголд барихад канад архитекторчид мэргэжлийн дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгч байжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-24


    Манай улс зориулалтын мөсөн өргөө буюу “Степпе Арена”-тай болоход Канадын архитекторч Марк Хейнц, Кевин Клиппенштэйн нар зөвлөгөө өгч, мэргэжлийн дүгнэлт гаргаж байжээ. Мөн тэд үнэлгээ, мэдээлэл өгөхөөс гадна монгол архитекторчдийг Ванкувер хотноо урьж, өөрсдийн бүтээн байгуулсан байгууламжуудыг танилцуулж, туршлага судлуулсан билээ. Тиймээс өнөөдөр эдгээр эрхмүүдийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүлээн авч уулзан манай оронд спорт, инновацыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн МҮОХ-ны Алтан медалиар шагнажээ. Монголд анх удаа ирээд буй тэд энэ үеэр хоккейн спортыг улам хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.