Монгол эгч дүүсийн оролцсон Хятадын “Super brain” нэвтрүүлэг өнөөдөр 21 цагт цацагдана
Чихэнд чимэгтэй
2023-03-24
Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун ухааны академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцохоор болсон билээ. Тэдний оролцсон дугаар өнөөдөр 21 цагт цацагдах бөгөөд өрсөлдөгчид нь “Super Brain” шоунд гурван удаа оролцож ялалт байгуулаад буй Чэн Жи Шян болон өнгөрсөн оны бүх Хятадын ой тогтоолтын аварга, “Хийсвэр зураг” төрлийн дэлхийн рекорд эзэмшигч Шү Янран нар юм. Тус тоглолт нь Хятадын "Jiangsu" телевизээр гарах бөгөөд Монголын оюун ухааны академи цахим хуудсаараа дамжуулан орчуулгатайгаар хүргэхээр зорьж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.