images

“Эх дэлхийн цаг” маргааш болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-24


    Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүрийн гуравдугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэх зорилготой “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн "Эх дэлхийн цаг"-аар байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хүн бүр хэрэглээгээ хянаж, зохистой дадал төлөвшүүлэх нь ирээдүйдээ хувь нэмэр оруулж байгаа хэлбэр болохыг сурталчлах юм. “Эх дэлхийн цаг” арга хэмжээ Улаанбаатар хотод "Зайсан хилл" цогцолборт энэ сарын 25-нд болно. Энэ үеэр хүн бүр нээлттэй микрофоноор байгальдаа хийж байсан эерэг үйлдлээ хэлж хуваалцах боломжтой бөгөөд хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр болно. Тухайлбал, хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу upcycle хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулж ашиглахын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд, “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид бүтээлүүдээ дэлгэн сонирхуулах юм. Монголд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа "Зориг" сангийн дэргэдэх "Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрийн залуустай хамтарч зохион байгуулах гэж  байна. Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.