Жендерийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-03-24
Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр манай улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах төсөл хэрэгжиж 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд 224 сургагч багшийг бэлтгээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр жендерийн сургагч багш бэлтгэх анхан шатны ээлжит сургалт эхэлсэн байна. Тус сургалтыг төгссөн багш нь төрийн албан хаагчдын жендерийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендерийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм. Энэ оны жендерийн сургагч багшийн сургалтад 20 төрийн байгууллагын, жендерийн асуудал хариуцсан 20 мэргэжилтнийг хамруулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.