Цахим хөгжлийн яам цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцуулав
Чихэнд чимэгтэй
2023-03-24
Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим хуудасныхаа монгол бичгийн хувилбарыг танилцууллаа. Энэ нь 2015 онд баталсан монгол хэлний тухай хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын бэлтгэл бөгөөд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна хэмээн уг хуульд заасан байдаг. Энэ заалтын дагуу Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, уг ажлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцан ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.