images

 Армян хэлтэй түүхч Д.Баярсайхан тусгай лекц уншина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-23


     Чингис хаан үндэсний музей Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран эрдэмтдийн тусгай лекцийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа “Армян ноёд, хамба ламын дүрслэлийн тухайд” сэдэвт лекцийг түүхч Д.Баярсайхан энэ сарын 31-ний өдөр олон нийтэд нээлттэй уншихаар болсон байна. Д.Баярсайхан 1981 онд Армяны их сургуулийг дүүргэжээ. Улмаар Английн Оксфордын их сургуульд армян судлалаар магистр, докторын зэрэг хамгаалсан юм. Хамгийн сүүлд тэрбээр МУИС-ийн Түүхийн тэнхимд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Түүний судалгааны сэдэв нь Дундад зууны үеийн Чингис хааны ач гуч нарын түүх, Иранд төвтэй байсан Ил хаадын улсын түүх ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.