Казахстаны орон нутгийн сонгуульд монголчууд ажиглагчаар оролцов
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, УИХ-ын гишүүн Б.Бейсен нар Казахстаны парламентын доод танхим Мажилисийн болон Маслихат /орон нутгийн ИТХ/-ын сонгуульд ажиглагчаар оролцжээ. Энэ үеэр Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Нурлан Абдировтой уулзаж, парламентын болон орон нутгийн төлөөллийн байгууллагын сонгуулийг нэгэн зэрэг холимог системээр зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг сонсож, харилцан туршлага солилцсон байна. Мөн сонгуулийн санал хураах өдөр Астана хотын хэд хэдэн сонгуулийн санал авах байранд зочилж, санал өгөх үйл явц, сонгогчдын идэвх оролцоо, ажиглагчдын хяналт тавьж буй байдалтай танилцах зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай танилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.