Налайх дүүрэг шинээр 100 хүүхдийн цэцэрлэгтэй болов
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Налайх дүүргийн гуравдугаар хороонд 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус цэцэрлэг нь хоёр давхар бөгөөд нийслэлийн 317 дугаар цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах гэнэ. Мөн давхар бүрд байрлах бүлгийн өрөөнүүдээс гадна хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, угаалга, индүүдлэгийн өрөө, гал тогоо, хүнс ногооны өрөө, биеийн тамир хөгжлийн танхим, заах аргын танхимийг иж бүрэн тохижуулжээ. Одоогоор цэцэрлэгийн гадна, дотор камержуулалт, тоглоомын талбай, явган хүний зам, авто зогсоолын ажлыг бүрэн дуусгаж албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа аж. Барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цац-Орхон” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.