images

Морин хуурын чуулга хос алтан пянзны баяр хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-23


    Монгол улсын филармонийн Морин хуурын чуулга “Монгол аялгуу” нэртэй хос алтан пянз гаргажээ. Улмаар энэ пянзаа танилцуулах үйл ажиллагааг ирэх 31-ний өдөр “On’n off” продакшны байранд зохион байгуулахаар болсон байна. Тус хос пянзанд чуулгын уран бүтээлчдийн 30 жилийн турш туурвиж олны хүртээл болгосон бүтээлүүдээс шилдэг 20-ийг түүвэрлэн багтаажээ. Мөн уртын дуу, морин хуурын татлага, аялгуу, нутаг нутгийн үндэстэн ястны ардын дуу, том хэлбэрийн бүтээлээс сэдэвлэсэн найруулга, орчин цагийн хөгжмийн зохиолчдын морин хуурын чуулгад зориулсан бүтээлүүдийг оруулсан байна. Тухайлбал, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын долоон бүтээл, хөгжмийн зохиолч Б.Шаравын гурав, удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Б.Чинбат нарын бүтээлүүд багтсан аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.