Казахстанд болсон морьт харвааны тэмцээнд монгол залуу түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Казахстан улсын Шымкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнд “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон -Өлзий нар эх орноо төлөөлөн оролцжээ. Үүнээс Б.Отгон-Өлзий нь табла буюу турк байны төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Би тэмцээний хамгийн хурдан морийг сонгон авч харвасан бөгөөд 99 метр замыг зургаан секундэд туулсан байна” хэмээн цахим хуудсандаа хуваалцжээ. Мөн Монголын тамирчид тус тэмцээнд нийлбэр дүнгээрээ тусгай байранд орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.