Хоккейн IV дивизионы ДАШТ өнөөдөр манай улсад эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-23
Манай улс анх удаа өсвөрийн Азийн аварга шалгаруулах хоккейн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, баг тамирчид маань тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мөсөн өргөөнд 14 цагт эхлэх гэж байна. Тус хэсгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 23, 25, 26-ний өдрүүдэд үргэлжилж Индонез, Монгол, Филиппин, Кувейт улсын багууд өсөлдөнө. Тэмцээний эхний өдөр Филиппиний баг Индонезийн эсрэг, мөн манай улсын шигшээ баг Кувейтийн багтай тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.