images

Ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 27-нд эхлүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-22


     Хөдөө аж ахуйн биржээс энэ сарын 27-ноос ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгуудаас эхлэн зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, Дорнод аймагт энэ сарын 27, 29, 31-ны өдрүүдэд, Хэнтий аймагт энэ сарын 27-ноос 31-ний өдрүүдэд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3, 5, 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Ингэхдээ тухайн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцөн хугацааг товложээ. Мөн нэг аймагт дунжаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа явуулах юм байна.  Энэ талаар Хөдөө аж ахуйн биржийн арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.АриунбатБид аймгийн төвүүд болон зарим сумдад дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг эхлүүлээд байна” гэжээ. Тус дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрснөөр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.