Манай улс он гарсаар 76 мянган жуулчин хүлээн авчээ
Чихэнд чимэгтэй
2023-03-22
Манай улс он гарсаар нийт 76068 жуулчин хүлээн авсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас даваа гарагт мэдээлжээ. Тус жуулчдын ихэнх хувийг Орос, Хятад, Өмнөд Солонгосын иргэд бүрдүүлж байгаа бөгөөд Засгийн газраас 2025 оныг дуустал 34 улсын иргэдийг визийн шаардлагаас 30 хүртэлх хоногоор чөлөөлсөн. Мөн энэ оныг “Монголд аялах жил” болгон зарлаж, 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Түүнчлэн нэг саяас доошгүй жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан юм. Өнгөрсөн онд манай улс нийт 290400 гадаадын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 350 сая ам.долларын орлого олжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.