"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадамд гадаадын 120 хүн сайн дурын ажил хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-21
Ирэх наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам спортын 11 төрлөөр болно. Тус наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, хүний нөөц, сайн дурын идэвхтнүүдийг бүрдүүлж бэлтгэж байгаа ажээ. Тухайлбал, сайн дурын ажилд манай улсаас 1950 гаруй хүн, гадаадаас 120 гаруй хүн бүртгүүлсэн байна. Тэмцээнийг төрөл тус бүрээр нь 10 орчим барилгад зохион байгуулж, нээлт хаалтыг Төв цэнгэлдэх хүрээлэн болон Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөсөн бөгөөд наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 гаруй хүн манай улсад ирэх төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.