Солонгос дахь монголчууд төрийн үйлчилгээг нэг цэгээс авна
Чихэнд чимэгтэй
2023-03-21
Монгол улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын байранд төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээжээ. Ингэснээр Солонгост оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператораас 440 төрлийн үйлчилгээ, киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн байна. Өчигдөр болсон тус үйл ажиллагааны нээлтийн үеэр БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос "Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломжтой боллоо. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэж хэлжээ. Уг “Хурдан” төрийн үйлчилгээний цэгийг БНСУ-ын томоохон хотуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Сөүл болон Бусан дахь консулын газарт нээсэн нь энэ аж. Мөн тус үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг уг цэгээр хүргэхээр ажиллаж байгааг албаны хүмүүс мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.