images

Европын холбоо манай ойн салбарт 10-12 сая долларын хөрөнгө оруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-21


    "Ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи" сэдэвт зургаадугаар хурал өчигдөр Улаанбаатарт боллоо. Тус хуралд 21 аймгийн ойн анги, салбарын мэргэжлийн байгууллагууд зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд "Эрүүл ой-Эрүүл хүн" нэрийн дор НҮБ, Европын ойн түншлэл, БНСУ-тай хамтарсан "Ногоон хэрэм" төслийг үргэлжлүүлэх талаар ярилцжээ. Мөн энэ үеэр Европын холбооноос манай улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдлын талаар хөндөн илтгэл тавьж, өнгөрсөн онд Европын холбоотой байгуулсан манай улсын ойн салбарыг хөгжүүлэх санамж бичгийн хүрээнд ойг зөвхөн хамгаалах талаар бус хэрхэн зөв ашиглаж, ажлын байр үүсгэх талаар ажиллаж буйгаа өгүүлсэн байна. Тухайлбал, Европын холбоо 2027 он хүртэл манай улсын ойн салбарынхантай хамтарч ажиллаж 10-12 сая долларын хөрөнгө оруулахаар болсон. Энэ жилийн хөтөлбөрөөр аймгуудад мод үржүүлгийн газар нээн, дэд бүтцийн суурийг бий болгоно. Мөн шууд хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөөр дэмжин, хүний нөөцийг бэлтгэх төслийг хэрэгжүүлэх юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.