Япончууд Монголын холимог тулаанчид, үндэсний бөхийн тухай баримтат кино хийжээ
Чихэнд чимэгтэй
2023-03-20
Японы холимог тулааны "Gladiator” холбооноос бэлтгэсэн Монголын тухай аялалын баримтат киноны нэгдүгээр бүлэг өчигдөр “THE1.TV” Youtube сувагт тавигджээ. Тодруулбал, Японы холимог тулааны сэтгүүлч Такашима Манабү, тулааны спортын видео контентын захирал Ватанабэ Ясүфүми, холимог тулааны “Gladiator” холбооны менежер Хасэнава Кэн нар өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд Монголд зочилсон байна. Тэд Монголын холимог тулааны тэмцээн (MGL-1 FC19) болон хэд хэдэн холимог тулааны клубт очиж танилцан бичлэг хийснээ баримтат кино болгосон нь энэ аж. Мөн үүний хажуугаар Монголын холимог тулаанчид, үндэсний бөхийн талаар нийтлэл тэмдэглэл бичиж, Японы тулааны сэтгүүл "Fight&Life" болон “MMAPLANET” сайтад нийтлүүлжээ.
Одоогоор тус баримтат киноны нэгдүгээр бүлэг цацагдсан бөгөөд хоёрдугаар бүлэг дээр Японы Осака мужид энэ сарын 26-нд болох “Bodymaker presents Gladiator 021” тэмцээнд сонгогдсон Монголын хоёр тамирчдыг онцлох аж. Тухайлбал, "MGL-1 FC"-ийн 57кг-ийн аварга, “ASM Association”-ны тамирчин Т.Нямжаргал болон "Ширэн бээлий", "Мазаалай", "112 Fight Academy” зэрэг клубын тамирчин А.Тэмүүлэн нар юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.