images

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэмэлт хоёр эгнээ замыг барих санхүүжилт бүрэн шийдэгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-20


    Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болж, тус банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын нэмэлт хоёр эгнээ (нийт 4 эгнээ, 2 урсгалтай) замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдэгдэж байна. Хоёр эгнээ замыг шинээр барьснаар авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгон ашиглалтад өгөх юм. Одоогоор нэмэлт хоёр эгнээ замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 2 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хийх гэнэ. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу нэмэлт хоёр эгнээ авто замын ажлыг энэ ондоо багтааж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг ЗТХ-ийн яамнаас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.