images

Хөлбөмбөгийн шигшээ баг Гүржийн шигшээ багтай тоглохын өмнөх бэлтгэлдээ гарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-20


    Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүдээр (FIFA DAYS) манай улсын хөлбөмбөгийн шигшээ баг Европ тивийг зорьж, Гүрж улсын шигшээ багтай тоглоно. Уг нөхөрсөг тоглолтыг энэ сарын 25-нд хийхээр болсон бөгөөд Монголын баг Гүржийн багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчныг албан ёсоор зарлаж эхний бэлтгэлдээ гарчээ. Мөн шигшээ багийг бүрдүүлэхийн тулд Монголын хөлбөмбөгийн холбоо Словакийн лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой ажээ. Мөн Ичиро Оцүка ахлах дасгалжуулагч 20 хүртэлх насныхны шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчийг багтаа оруулж шигшээ багийг залуу бүрэлдэхүүнтэй болгож байна.  Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг "Моби" дээд лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолт хийнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.