“Травиата” дуурийг залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана
Чихэнд чимэгтэй
2023-03-17
УДБЭТ-т энэ сарын 18-наас 19-ны өдрүүдэд Ж.Вердийн “Травиата” дуурь болохоор товлогджээ. Тус дуурийг залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдахаар болсон байна. Ц.Тэлмүүн-Очир нь 2012 онд Монгол Улсын Консерваторыг хийл хөгжимчнөөр, 2016 онд СУИС-ийг хөгжмийн найруулагчаар, 2018 онд СУИС-ийг найрал хөгжмийн удирдаачаар, 2023 онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийг удирдаачаар төгссөн уран бүтээлч юм. Тэрбээр өнгөрсөн онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын нэрэмжит Залуу удирдаачдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.