images

Байгаль орчны чиглэлээр Унгар улсад 35 оюутан суралцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-17


     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Б.Обрушанскиг өнөө өглөө хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Унгар улсад байгаль орчны чиглэлээр 35 оюутныг тэтгэлэгтэй суралцуулах асуудлаар санал солилцжээ. Одоогоор уг ажлын явц бэлтгэл шатандаа явагдаж байгаа бөгөөд тэтгэлэгтэй суралцах сурагчдад зориулсан тусгайлан ангиийг МУИС-д нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах ажлууд эхэлсэн байна. Сайд Б.Бат-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд математикийн суурь оноо шаардахаас илүү байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилж уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг Элчин сайдаас тусгайлан хүсжээ. Эцэг эх нь байгаль хамгаалагчийн ажил хийдэг хүүхдүүд байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тэрбээр мөн хэлсэн байна. Элчин сайд энэ санаачлагыг бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд "Унгар улсаас ирсэн багш хичээлээ заагаад эхэлсэн байна. Таны мэргэжил өвлүүлэх санаа байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна" гэжээ. Түүнчлэн Унгар улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин сайд Б.Обрушански хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.